Skip to main content
All Collections
Multi-Process Shadow task (хоёроос дээш баг хамтарч гүйцэтгэх ажил)
Multi-Process Shadow task (хоёроос дээш баг хамтарч гүйцэтгэх ажил)
Jeffrey Guma avatar
Written by Jeffrey Guma
Жил гаруйн өмнө шинэчлэгдсэн

Танилцуулга

CiteOps нь v.25-аас эхлэн хоёроос олон багтай хамтран ажиллах, мэдээлэл өгөх боломжийг агуулдаг болсон.

Дараах сонголтууд байгаа:

  • Өөр баг руу ажил оноох зорилго

  • Зөвхөн мэдээллэх

  • Хамаарагдах бүх багууд хүлээж авч байж, тайланд хэвлэгдэх

Ажлыг хэрхэн олон баг руу оноох, хамтран ажиллах вэ?

Ажлыг доорх хоёр аргаар өөр багуудад оноох, хамтран ажиллах боломжтой. Үүнд:

Сонголт 1 – Ажлын цонхон дээр:

  1. Тухайн ажил дээр очин хулганы баруун товчийг дарж “Засварлах/Edit” цэсийг сонгосноор ажлыг засварлах цонх нээгдэнэ

  2. Доорх зурагт харагдаж буй хайх хэсгээс тухайн ажлыг оноох, хамтран гүйцэтгэх багуудыг сонгож өгнө

Сонголт 2 – Хулганы баруун товчийг дарахад гарч ирэх цэсээр

  1. Тухайн ажил дээр очин хулганы баруун товчийг дарахад гарч ирэх цэснээс

  2. Хамгийн доод талын “More” гэдгийг дараад

  3. “Shadow to” -г сонгоно

  4. Гарч ирэх жагсаалтаас тухайн ажлыг оноохь хамтран ажиллах багуудыг сонгоно

  • Мөн тухайн ажил дээр хулганаараа 2 удаа товшин ажил засварлах цонх/edit task screen руу очих боломжтой

  • Бүх ажил засварладаг/task edit цонхонд энэ үйлдлийг хийх боломжтой байгаа (Төлөвлөлтийн самбар/planning board, хуваарилалт/scheduler, болон ээлжийн хуваарь хийх цонх/shift schedule screen)

Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлын нэмэлт мэдээллийг хэрхэн тохируулах вэ?

Тэмдэглэл: Энэхүү нэмэлт мэдээллийг хэсэг нь тухайн ажил зөвхөн мэдээлэл өгөх зориулалттай юу эсвэл тухайн ажлыг заавал хүлээж авах шаардлагатай юу гэх шалтгааныг оруулах зорилготой.

Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлын нэмэлт мэдээллийн хэсгийг дараах хоёр аргаар оруулах боломжтой

Сонголт 1 – Ажлын цонхон дээр:

1. Тухайн ажил дээр очин хулганы баруун талыг товшин "Edit" цэсийг сонгож ажил засварлах цонх руу хандана

2. Ажлыг ямар зорилгоор оноож буй талаар нэмэлт мэдээллийг сонгон оруулна

Сонголт 2 – Хулганы баруун твчийг товшиход гарч ирэх цэсээр

  1. Тухайн ажил дээр очин хулганы баруун товчийг товшиход цэс гарч ирнэ

  2. Цэснээс “More” гэдгийг дараад

  3. “Shadow to” -г сонгоно

  4. Багуудын жагсаалтын хамгийн доор байрлах тухайн ажлыг оноож буй шалтгаан буюу нэмэлт мэдээллээс сонгон тэмдэглэнэ

:bulb:
  • Өөр багаас ирсэн ажил нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бол хөх анхаарлын тэмдэгтэй харагдана

  • Харин оноогдсон бүх багууд нь заавал хүлээж авах шаардлагатай ажил бол шар анхаарлын тэмдэгтэй харагдана

  • Ажлыг хүлээж авах/accept товчийг дарахад, тайлбар оруулах/enter shadow comment цонх нээгдэнэ

  • Ажлыг хүлээж авахаас татгазсан/rejected тохиолдолд татгалзсан шалтгааныг заавал оруулах шаардлагатай

Бусад багтай хамтран гүйцэтгэх ажил дээр хэрхэн шаардлагатай нөөцийг тодорхойлох вэ?

1. Ажил дээр хулганы баруун товчийг товшоод "Edit" цэсийг дарж ээлжийн төлөвлөгөөний ажлын цонх/edit shift plan task screen руу хандана

2. Нөөц нэмэх/add resource гэсэн сонголт бүхий шаардлагатай нөөц оруулах хүснэгт харагдах бөгөөд түүнээс тухайн ажил гүйцэтгэхэд шаардлагатай нөөцүүдийг сонгоно

3. Шаардлагатай хүн/төхөөрөмж нэмэх гэдэг товчийг дарснаар нөөцүүдийг нэмж оруулах боломжтой

Бусад багаас ирсэн ажлыг хэрхэн хүлээж авах/татгалзах вэ?

  • Planning Board, Shift Schedule, 24/48 hours Schedule & Weekly Schedule дэлгэцүүдэд шууд тухайн ажил дээр харагдаж буй хүлээж авах/accept эсвэл татгалзах/reject товчийг дарж болно

  • Scheduler Screen дээр тухайн ажил дээр харгадаж буй хүлээж авах зөв тэмдэг, эсвэл татгалзах хэрээсийг шууд дарж болно

:bulb:
  • Хийсэн үйлдлээ буцаахын тулд хүлээж авах/accept эсвэл татгалзах/reject дээр 2 удаа товшино (Scheduler screen ашиглаж байгаа тохиолдолд буцаах тэмдэглэгээ/reverse icon-г дарна)

Бусад багтай хамтран гүйцэтгэх ажилтай хамааралтай бусад үйлдлүүд

  • Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлыг ээлжийн хооронд шилжүүлэх: Зөвхөн тухайн ажлыг үүсгэсэн баг нь шинэ ээлж рүү шилжүүлэх боломжтой. Хүлээж авсан/accepted, хүлээгдэж буй/pending, татгалзсан/rejected байгаа ажил шинэ ээлж рүү зөөгдсөн тохиолдолд төлөв нь хүлээгдэж буй/pending болж өөрчлөгдөнө

  • Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлыг төлөвлөлтийн самбар/planning board screen-ын стандарт ажлууд/standard tasks эсвэл төлөвлөгдсөн ажлууд/planned tasks хэсэг рүү зөөх: Зөвхөн тухайн ажлыг үүсгэсэн баг нь төлөвлөлтийн самбар/planning board screen-ын стандарт ажлууд/standard tasks эсвэл төлөвлөгдсөн ажлууд/planned tasks хэсэг рүү зөөх боломжтой.

  • Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлыг стандарт ажлууд/standard tasks эсвэл төлөвлөгдсөн ажлууд/planned tasks хэсгээс төлөвлөлтийн самбар/planning board screen-ын ээлжийн хэсэгт рүү зөөх: Зөвхөн тухайн ажлыг үүсгэсэн баг нь стандарт ажлууд/standard tasks эсвэл төлөвлөгдсөн ажлууд/planned tasks хэсгээс төлөвлөлтийн самбар/planning board screen-ын ээлжийн хэсэгт рүү зөөх боломжтой. Ажил зөөгдсөн тохиолдолд төлөв нь хүлээгдэж буй/pending болж өөрчлөгдөнө

  • Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлыг хувилах: Зөвхөн тухайн ажлыг үүсгэсэн баг хувилах боломжтой. Хүлээж авсан/accepted, хүлээгдэж буй/pending, татгалзсан/rejected байгаа ажил хувилагдсан тохиолдолд төлөв нь хүлээгдэж буй/pending болж өөрчлөгдөнө

  • Хуваарилах цонх/scheduler screen дээр бусад багтай хамтран гүйцэтгэх ажлыг хуваах: Хүлээж авсан/accepted, хүлээгдэж буй/pending, татгалзсан/rejected байгаа ажлыг хуваарилах цонх/scheduler screen дээр хуваасан тохиолдолд шинэ үүссэн ажлын төлөв нь хүлээгдэж буй/pending болж өөрчлөгдөнө

  • Олон ээлжинд хийгдэх ажлыг бусад багтай хамтран гүйцэтгэх: Олон ээлжид хийгдэх ажлын зөвхөн нэгийг нь л нэг эсвэл олон багт оноох буюу хамтран гүйцэтгэх боломжтой.

  • Бусад багтай хамтран гүйцэтгэх ажлаас олон ээлжинд хийгдэх ажил үүсгэх: Хэрвээ олон ээлжинд хийгдэх ажил нь хүлээж авсан/accepted, хүлээгдэж буй/pending, татгалзсан/rejected төлөвтэй ажлаас үүссэн тохиолдолд шинэ үүссэн ажлын төлөв нь хүлээгдэж буй/pending болж өөрчлөгдөнө

Multi-Process Shadow task (хоёроос дээш баг хамтарч гүйцэтгэх ажил) функцыг хэрхэн ашиглахыг видео бичлэгээс үзнэ үү.

Did this answer your question?